Монголын морин спорт, уяачдын холбооноос сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулагдаж ирсэн бүсийн уралдаануудын товыг гаргасан байна.
“Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийн хаврын уралдааныг Дорноговь аймагт гуравдугаар сарын нэгэнд тус тус зохион байгуулахаар товложээ.
Мөн Баруун бүсийн зуны уралдааныг Увс, Зүүн бүсийг Сүхбаатар, Төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, Говийн бүсийнхийг Өмнөговь, Хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долоодугаар сарын 25-26-нд зохион байгуулах аж.
Харин Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулах юм байна.