logo
Хаузтай иргэд хамгаалалтандаа анхаардаг уу?

Хаузтай иргэд хамгаалалтандаа анхаардаг уу?

2015/02/04

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай тав, зургаан хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлжээ.

Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алдсан байна. Хаусанд амьдарч байгаа иргэдийн хувьд үнэт зүйл гэртээ ихээр хадгалдаг, цуглуулдаг, эдлэж хэрэглэдэг ч эдгээр зүйлсийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй, үүндээ анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гарсан тогтоогдсон учир иргэд та бүхнийг энэ тал дээр анхаарал сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш