logo
Дэлгүүрүүдэд жин хэмжүүр, хаяг шошгын зөрчил ихээр илэрч байгааг анхаарна уу?

Дэлгүүрүүдэд жин хэмжүүр, хаяг шошгын зөрчил ихээр илэрч байгааг анхаарна уу?

2015/02/09
Баяр ёслол ойртох тусам хүнсний худалдааны төв, дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүдэгчдийн тоо ихсэж, худалдан авалт эрс нэмэгддэг. Энэ үед жин хэмжүүрийн болон хаяг шошгын зөрчил ихээр гарч худалдан авагчдыг эдийн засгаар хохироох явдал ихэсдэг.   

Иймд хүнсний зах, супермаркетуудын удирдлага, хувиараа худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид дараахь зүйлд анхаарлаа хандуулан хэмжилзүйн зөрчилгүй ажиллах, иргэдийг хохироохгүй байх шаардлагатай. Үүнд:  
  1. Дэлгүүрүүдэд жин хэмжүүр, хаяг шошгын зөрчил ихээр илэрч байгаа, “ХЯНАЛТЫН ЖИН”-гүүд нь хүчин төгөлдөр улсын баталгааны гэрчилгээтэй, лац тэмдэг нь бүрэн бүтэн байх ёстой. Жингийн улсын баталгааны гэрчилгээг худалдан авагчдад ил, харагдахуйц газар байрлуулна.
  2. Гэрчилгээн дээр тухайн  жингийн   тип   марк,   хэмжих   хязгаар,   дугаар, баталгаажуулалт хийсэн болон дуусах хугацааг маш тодорхой бичсэн байх ба гэрчилгээн дээрх дугаар жингийн дугаартай тохирсон, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй тод байх ёстой. 
  3. Улсын баталгаажуулалтад хамрагдсан баталгаатай жин  хэмжүүрийг  зөв ашиглаж,  хэмжлийг үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай. Жинг мөнгөн усаар нь тохируулан хөдөлгөөнгүй газарт, тэгш байрлуулах ба жинлэлт хийгээгүй нөхцөлд жингийн заалт “0” байх ёстой. Жинлэлт хийхээгүй тохиолдолд жингийн тавцан дээр бараа хураах, электрон жинг хөргөгч, хөлдөөгчин дээр байрлуулах, жингийн заагч хэсгийг хааж бараа хураах, лент наахыг хатуу хориглоно.
  4. Хүнсний зах, супермаркетуудын заалтанд  “ХЯНАЛТЫН  ЖИН”-г  заавал байрлуулах бөгөөд иргэд, худалдан авагчдыг хяналтын жингээр өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгах нөхцөлийг бүрэн хангаж өгөх шаардлагатай. “ХЯНАЛТЫН ЖИН”-гийн хаяг, улсын баталгааны гэрчилгээг ил харагдахуйц газар байрлуулна.
  5. Хүнсний  зах, супермаркетуудын  удирдлага,   байцаагч  нар   нь   өөрийн Байгууллагын жин хэмжүүрийн нэгдсэн судалгааг гаргаж, Стандартчилал, хэмжилзүйн газартай “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ”, графикыг байгуулан мөрдөж ажиллах, тодорхой хугацаанд өөрийн байгууллага дээр улсын шалгагчийг дуудаж баталгаажуулалт хийлгэх ба баталгаажуулалт хийх хугацаанд хамруулж чадаагүй, үлдсэн жинг Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргэж баталгаажуулалтад хамруулах шаардлагатай
  6. Хүнсний   зах,   супермаркетуудаар   үйлчлүүлж  байгаа  иргэд,  худалдан авагчид жин хэмжүүртэй холбоотой зөрчлийн талаар тухайн байгууллагын удирдлагуудад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй ба шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд мэдэгдэж болно.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш