logo
Морин жилийн шилдэг барилгаар “ICC TOWER” барилга шалгарлаа

Морин жилийн шилдэг барилгаар “ICC TOWER” барилга шалгарлаа

2015/02/18
Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхимаас 13 дахь жилдээ зохион байгуулдаж буй “ШИЛДЭГ БАРИЛГА-2015” өргөмжлөх ёслолын ажиллагаа 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр болсон бөгөөд Морин жилийн шилдэг барилгаар Цаст Группийн захиалгаар “Цаст Констракшн” ХХК-ийн бүтээн байгуулсан “ICC TOWER” барилга шалгарлаа. Тус барилгын архитектурыг “Цаст Импэкс” ХХК-ийн Ерөнхий Архитектор Ц.Алтангэрэл гаргаж, Инженер Б.Баасанжаваар ахлуулсан инженер техникийн баг, хамт олон барилгыг амжилттай ашиглалтанд оруулсан байна.

ICC Tower барилгын зургийг гаргахдаа постмодернизмийн элементүүдийг ашиглан цаг үетэйгээ хөл нийлүүлэн содон хийцийг бий болгожээ.

Хийц технологийн онцлогийн хувьд барилга нь доороо хоёр давхар автомашины зогсоолтой, Монголдоо хамгийн өндөр цутгамал төмөр бетон каркасан барилгуудын нэг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш