Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас "Бөхийн өргөө"-нд эхэлнэ.
Барилдааны тасалбарыг "Бөхийн өргөө"-ний кассаар энэ цагт олгож эхэллээ. Тасалбарын хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин үзэгчдийн хувьд билет авахаар өчигдөр оройноос эхлэн дугаарлан зогсчээ.
Өнөөдрийн байдлаар “Бөхийн өргөө”-ний баруун, зүүн талаар урт цуваа үүсгэн дугаарлаж байна. Шагийн билет зарахыг хориглож байгаа ч иргэд зарсаар байна. Шагийн билет 60.000 төгрөгт хүрсэн бөгөөд цагдаагийнхан үүнийг зогсоохоор ажиллан билетийг хураан авч, зарсан орлогыг улсын орлого болгох юм байна.