Богдхан уулын Төр хурахын аманд ойн түймэр дахин гарсан байна. Уг газар нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм. Одоогоор түймрийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 18:00 цагт дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу албан хаагчид газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 45 алба хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр хичнээн хэмжээний газар хамраад байгааг тодорхойлох боломжгүй байгаа юм.