logo
Дулааны ил шугамын хоолойд хүн хавчуулагджээ

Дулааны ил шугамын хоолойд хүн хавчуулагджээ

2015/03/10

Өчигдөр буюу 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131-ийн нэгдүгээр байрны дэргэд 49 настай иргэн О гэгч эрэгтэй халтарч унан, дулааны ил шугамын хоолой, газар хооронд биеийн цээжин хэсэг хүртэл хавчуулагдсан байсныг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид гарган авчээ.

Мөн өдөр Нийслэлд гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Бага нарангийн 2-ын 3 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Ц-н 9х10 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг, Сүхбаатар дүүргийн XVII хороо, Бэлхийн 52 дугаар гудамжийн 273 Б тоотод иргэн Э-н 4х8 метрийн хэмжээтэй нэг давхар мансардтай байшингийн мансардын хэсэг, Налайх дүүргийн II хороо, Наадмын задгайд иргэн С-н хашаанд 2х3 хэмжээтэй саравч, Сонгинохайрхан дүүргийн XXII хороо, Тахилтын VI гудамжийн 105 тоотод иргэн Т-н 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд шал, Баянзүрх дүүргийн XIV хороо, Консулын IX гудамжинд хог, Баянгол дүүргийн XII хороо, VI бичил хорооллын 21 дүгээр байрны дэргэд гараашуудын дунд хог шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш