logo
Монголын хөлбөмбөгчид Зүүн Тиморын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгчид Зүүн Тиморын багтай тоглоно

2015/03/12

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Зүүн Тимор улсын багтай эхний тоглолтоо хийх юм. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын сугалаагаар Монгол-Зүүн Тиморын багууд таарсан. Тус тоглолтын хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо болох юм.

Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, “Хоромхон” клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар ажиллаж байна.

Индонезийн зүүн өмнө талд буй Зүүн Тимор улсын хувьд нэг сая гаруй хүн амтай бөгөөд газрын тосны орлого нь жилд 2.75 тэрбум ам.долларын ашгийг өгдөг байна. Энэ нь Засгийн газрынх нь нийт орлогын 95 хувийг бүрдүүлдэг. Зүүн Тиморын шигшээ багт Бразилийн гурав, Нигер, Зааны ясан эргийн тус бүр нэг тоглогч байдаг аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш