logo
Азийн оюутны спортын хурал манай улсад болно

Азийн оюутны спортын хурал манай улсад болно

2015/03/12
Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатар хотноо 2015 оны тавдугаар сарын 22-25-нд "Туушин зочид буудал"-ын цогцолборт болно.

Хурлаар Азийн ОСХ-ны стратегийн төлөвлөгөө, дүрмийн төсөл, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хурлаар 2015 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатар, 3х3 сагсан бөмбөг, дугуй, футзалын тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг хэлэлцэх юм байна.

Түүнчлэн 2016-2017 онд Ази тивд явагдахаар төлөвлөж байгаа тэмцээнүүдийн хуваарийг батлан, зохион байгуулах улс орнуудын төлөөлөгчдийн саналыг сонсон шийдвэр гаргах ажээ.

Энэхүү хуралд Азийн ОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн Зан Шиншенг, Тэргүүн дэд ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн Ал-Хай Омар, Дэд ерөнхийлөгч БНСУ-ын иргэн Чан Хосин, Дэд ерөнхийлөгч Хятадын Тайваны иргэн Чен Куннин, Ерөнхий нарийн бичгийн дарга Хонгконгийн иргэн Кенни Чоу, Ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч БНХАУ-ын иргэн Шуе Яанчин, Ерөнхий санхүүч Сингапурийн иргэн Сеетов Чен, Гишүүд Д.Жаргалсайхан Монгол улсын иргэн, Талебпоур Махди Иран улсын иргэн, Хисато Игараши Япон улсын иргэн, Праяоонлат Прееча Тайланд улсын иргэн, Аудитор Хан Бон Еон БНСУ-ын иргэн, Дотоод аудитор Кайрат Закирянов, Казакстаны иргэд оролцоно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш