Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар 2015 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд БНЧУ-д айлчилна. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга Петр Кынштетр болон Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзах юм.
Мөн БНЧУ-ын Сенатын танхимын Тамгын газрын дарга Иржи Уклейн, БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектай уулзана.
Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын байр, Сенатын танхимын байртай танилцана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.