Дээрэмчид сургууль руу нэвтрэхдээ манаачийг нь хүлсэн байна. Гэмт этгээдүүдийг цагдаа нар олоогүй, эрэн сурвалжилж байгаа аж. Дэли хотын котолик сүмийн тэргүүн Доминик Эммануэль “Тэр сургуулийг хариуцдаг хөгшин настай эмэгтэй байсан. Тэр бурхан тэнгэрт биеэ даатгаж, бүх насаараа онгон байна гэж амласан байсан” хэмээн телевизэд ярилцлага өгчээ.
Харин Баруун Бенгал мужийн захирагч Мамата Банжере “Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс ичмээр маш муухай хэрэг боллоо” гэжээ. Энэ явдлаас өмнө олон удаагийн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг гарсан ба Энэтхэг даяар үүний эсрэг жагсаал болсоор байгаа юм.
Энэтхэгт хүчингийн хэргийн гаралт буурахгүй байгаа бөгөөд 40 жилийн өмнөхтэй харьцуулахад 875 дахин өссөн байна. Тодруулбал 1971 онд хүчингийн гэмт хэрэг 2487 гарсан бол 2011 онд 24,206 болж нэмэгджээ. Энэ нь ядуурал, хууль эрх зүйн орчин муу байгаатай холбоотой гэж ажиглагчид үздэг юм байна.