logo
УИХ-ын дарга З.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга З.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2015/03/23

“Нарны баяр”-аа тэмдэглэж байгаа Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, гэр хотлоороо эрүүл энх, аз жаргалтай байхын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье!

Өдөр шөнө тэнцдэг өлзий билэгт энэ баярыг тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс, айл хотлоороо учран золгож угтдаг сайхан уламжлалтай. Мартагдах шахаж байсан Наурызын баяр 1990 оны Ардчилсан хувьсгалтай хамт дахин сэргэсэн нь казак түмний маань түүх соёл, ёс заншлыг эрхэмлэн хүндэтгэх, өрнөөн дэвжээх болсон түүхэн цаг байлаа. 

Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг хүлээж, улс төрийн бусад хүчинтэй хамтран Монгол Улсынхаа язгуур эрх ашиг, нэгдмэл бодлого, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байна.

Казах түмэн, Та бүхэн соёл уламжлалынхаа гүн хүндэтгэлт  “Нарны баяр”-аа тэгш дүүрэн сайхан тэмдэглээрэй. 

Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын дарга Зандаахүүгийн Энхболд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш