НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 16-ны өдөр болж, нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэгдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Гуравдугаар сарын 18-ны өдөр НИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар уг асуудлуудыг хэлэлцэж хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны даваа гарагт хуралдах бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлэгээр эцэслэн шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.