Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил хэрэгжиж эхлээд байна. Шинэ Яармаг, Буянт-Ухаа орон сууц хорооллын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж, оршин суугчдыг бохир усыг цэвэрлэх үйлчилгээгээр 100% хангах, лагийг боловсруулах, хаях системийг нэвтрүүлэх, оршин суугчдын амьдралын түвшин сайжирч, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж хаяснаар усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм. Цэвэрлэх байгууламжын ажил энэ сарын 25-нд эхэлж байгаа бөгөөд энэ хавартаа багтаан ажилаа гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Ажлын явц: Буянт-Ухааорон сууцны хорооллын 20000м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2015 оны гуравдугаар сарын 25-нд эхэлсэн.
Харуулын байр
Н-105/205, Н-106/206, Н-107/207, Н-108/208, Н-122 -ын газар шорооны ажил