logo
Дэд сайд Б.Батзориг Хэнтий аймагт ажиллаж байна

Дэд сайд Б.Батзориг Хэнтий аймагт ажиллаж байна

2015/04/09

Тун удахгүй тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан ХХАА яамнаас “Тариаланчдын Зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дорнод аймгаас эхлэсэн тариаланчдын зөвлөлдөх чуулган өнөөдөр Хэнтий аймагт үргэлжилж байна. Сүүлийн гурван жилд газар тариалан эрчимтэй хөгжиж байгаа ч Хэнтийчүүдийн хувьд газар тариалангийн салбар сэргэн мандалтын үедээ явж байгааг Хэнтий аймгийн Засаг дарга онцоллоо.

ХХАА дэд сайд Б.Батзориг хэнтий аймгийнхныг энэхүү амжилтаа ирэх жилүүдэд илүү их бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. 2014 онд Хэнтий аймгийн тариаланчид дөчөөд мянган тонн ургац хураан авсан бөгөөд 1990 оноос хойшхи хамгийн өндөр ургац хураан авсан бахдам амжилтын жил болжээ. Тус аймагт 27 ААН газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ба аймгийнхаа хүнсний хэрэгцээг зуун хувь хангаж чаддаг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш