Намрын налгар өдрүүд үргэлжилж, шинэ ургацын дээж бялхаж буй энэ үед манай ярилцлагын зочноор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле уригдлаа. Хөдөө хөхөрч, гадаа гандахаас халширдаггүй, ямар ч ажлыг нугалж чаддаг Эрхэм сайд Увс аймгийн зүгт хөлгийн жолоо залах гэж байхад нь амжиж ярилцлагаа хийсэн билээ. “Эрчүүдийн” гэгддэг салбарын “Анхны эмэгтэй сайд”-ын ярианд анхаарлаа хандуулна уу.
-Үр тариа 30 хувь, төмс 56,6 хувь, хүнсний ногоо 68,2 хувь гэсэн дүнтэйгээр ургац хураалт явагдаж байна-
-Намрын ид ажлын үеэр цаг зав гаргасанд баярлалаа. Ургац хураалтын ажлын явц ямар байна вэ?
-Ургацын урьдчилсан балансаар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419,1 мянган тонн буудай, 174,3 мянган тонн төмс, 90,5 мянган тонн хүнсний ногоо, 8,9 мянган тонн тосны ургамал, 23,4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоогдсон байгаа. Өнөөдрийн үдээс өмнөх мэдээгээр үр тарианы 73,9 мянган га талбайг ангилан хадаж, 32,1 мянган га-г цайруулан, 57,6 мянган га талбайг шууд хураан нийт 89,7 мянган га талбайгаас 133,7 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн төмс 8,2 мянган га талбайгаас 106,2 мянган тонн, хүнсний ногоо 4,9 мянган га талбайгаас 62,9 мянган тонн, тэжээлийн таримал 2,9 мянган га талбайгаас 9,4 мянган тонн ургац тус тус хураагаад байна. Одоогийн байдлаар үр тариа 30 хувь, төмс 56,6 хувь, хүнсний ногоо 68,2 хувь гэсэн дүнтэйгээр ургац хураалт явагдаж байна.
ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙГАА
- Ургац хураалтын үед төмс, хүнсний ногооны зоорь, үр тарианы агуулахын хүрэлцээ муу байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хүнсний буудайны нөөц бүрдүүлэх, хадгалах технологийг сайжруулах зорилгоор 46 мянган тоннын багтаамжтай төмөр бетон хийц бүхий элеваторыг Сэлэнгэ, Булган аймагт ашиглалтад оруулсны зэрэгцээ 180 тоннын багтаамжтай, 60 ширхэг босоо төмөр агуулах, үр цэвэрлэгээний машины хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд үрийн чанар, хадгалалт сайжрах боломж бүрдэж, дэвшил гарч байгаа. Яамны зүгээс үр тарианы агуулахуудад элеваторыг боломжийн хэмжээнд нийлүүлж байна. Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд илүү их багтаамжтай элеваторуудтай байдаг. Төмс, хүнсний ногооны хувьд иргэд, аж ахуйн нэгжийн мэдлийн зоорь олон байгаа. Үүний зэрэгцээ төмс, хүнсний ногооны борлуулалтыг намрын ургац хураалтын үед зохион байгуулдаг нь үр дүнтэй ажил болдог. Харин томоохон хот суурин газруудад зоорины хангамжийг сайжруулахад анхаарч 10 мянган тоннын багтаамжтай зоорийг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар барих, түүнчлэн хуучин зооринуудын тоноглолыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Хувийн хэвшлийнхэн өөрсдөөс шалтгаалах ажлаа хийж байгаа юм байна. Иймд МАА шиг айхтар анхаарах шаардлагагүй гэсэн үг үү?
-Төрөөс газар тариалангийн чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тариаланчдад хураасан ургацын хэмжээгээр нь тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа. Газар тариалангийн салбарыг дэмжих хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарч байна. Атрын гуравдугаар аян хэрэгжсэнээр импортоор оруулж байгаа газар тариалангийн тоног төхөөрөмж, трактор, комбайн, сэлбэг хэрэгсэл, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодисыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж, 20 шахам тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Аж ахуйн нэгж, иргэдийн газар тариалан эрхлэх зориулалтаар ашиглах, эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж, төмс хүнсний ногоог 20 шахам мянган га-д тариалдаг байсныг 200 мянган га-д хүргэх зорилт тавьсны үр дүнд газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн тоо олширч байна. Мөн 1000-аас дээш га талбайд үр тариа тариалдаг аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирлээ. Атаршсан болон ашиглаж байгаа талбайгаас 255,3 мянган га-г ашиглалтад оруулсны үр дүнд эргэлтийн талбайн хэмжээ 593,7 мянган га-д хүрч тариалангийн талбайн ашиглалт сайжирсан, гурван ангиллын зүтгэх трактор 505 ширхэгийг нийлүүлсэн гээд Атрын аяны хүрээнд хийсэн ажлын үр дүн гарч эхлээд байна. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, чанар сайтай үрийг үржүүлэх, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор дөрвөн бүсийн 13 аймгийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Газар тариалангийн тоног төхөөрөмжөөс гадна импортоор орж ирж байгаа бордоог ч бас татвараас чөлөөлдөг үү. Бордоо хүний эрүүл мэндэд хортой гэдэг талаас нь авч үзвэл, татвараас чөлөөлөх нь хэр оновчтой вэ. Ер нь бордоогүйгээр газар тариалан эрхлэх боломж бий юу?
-Бордоогүйгээр газар тариалан эрхлэхэд хэцүү. Тариаланчид чанар сайтай бордоо хэрэглэдэг. Тэгээд ч бордоог татвараас чөлөөлөх шийдвэр гараагүй байгаа.
-Газар тариалангийн хувьд, дэлхий нийтэд бас нэгэн шинэ хандлага гарч ирсэн. 21 дүгээр зууны газар тариалан гээд. Газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж биш харин газрын хөрсөө эвдэхгүйгээр газар тариалан эрхлэх арга юм л даа. Энэ талаар Монголд одоо хийгдэж байгаа ажил байгаа юу?
-Монгол Улс олон улсын жишгийг дагаж л хөгжинө. Үрийг чанаржуулах ажил хийгдээд эхэлсэн, газрын хөрсийг гэмтээхгүй байх талаар анхаарч байгаа. Технологийн хувьд олон улсын стандартын дагуу явж байна.
БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД МАЛЧИД ОРОЛЦОНО
- Яриагаа мал аж ахуйн сэдэв рүү хандуулья. МАА-н салбарын хувьд одоо хадлан тэжээлээ аваад, өвлийн бэлтгэлээ хийж байгаа. Хадлан, тэжээл бэлтгэсэн дүн мэдээ ямар байдалтай байна вэ?
-Энэ жил манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд нь зуншлага сайн байлаа. Одоогийн байдлаар 160 гаруй мянган малчин өрхөд 43 сая орчим мал намаржих төлөвтэй байна. Улсын хэмжээний хадлан 1 сая гаруй тонн, гар тэжээл 40 мянган тонн, үйлдвэрийн аргаар 130 мянга тонныг бэлтгэх зорилттой ажиллаж байгаа. Цаг агаарын төлөв байдалтай уялдан энэ жил 343,3 мянган га-д тариалалт хийсэн байгаа. Улсын хэмжээнд хадлан бэлтгэх техникийн бэлэн байдал 85 хувьтай байна. Мөн хадлан тэжээл бэлтгэх ажлын тоног төхөөрөмжийг улсын төсвөөс худалдан авч нийлүүлэх ажлыг технологит хугацаанаас өмнө авч хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 192 дугаар тогтоолын заалтууд болон мөн сарын 28-нд аймаг, нийслэлийн засаг дарга нарт хандаж гаргасан 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон төрлийн ажлыг зохион байгуулж байна.
- Байгаль, цаг уурын хүндрэл гарсан тохиолдолд малчдад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын нөөцөд өвс худалдаж авдаг. Үүнээс өөр хэлбэрээр, малчид болон хадлан бэлтгэдэг компаниуд хүнсний ногоогоо худалддаг шиг чөлөөт худалдаа хийх боломж байдаг уу?
-Үүнийг хязгаарладаггүй. Сүүлийн үед малчид их овсгоотой болсон шүү дээ. Зөвхөн өвс хадгалахгүй. Өвсийг тэжээл болгоно. Янз бүрийн витамин ургамлуудыг хольдог аргуудыг өөрсдөө хэрэглэж байгаа. Нөөцийн өвс бол ОБЕГ-ын асуудал. Бид нарын хувьд, илүү их хадлан авсан аймгуудын өвс тэжээлийг бусад аймгууд руу худалдаалах ажлыг зохион байгуулж ирсэн. Гэхдээ энэ жилийн хувьд тийм шаардлага байхгүй. Бүгд өөрсдөө хадлан авч, өвлийн бэлтгэлээ хийж байгаа. Аймгууд дахь манай яамны салбар зөвлөлөөс малчдад хандаж хашаа хороогоо бэлтгэж, бууцаа ариутгаж ав гэсэн анхааруулгыг өгч байна. Үүний зэрэгцээ бэлчээрт хохирол учруулж байгаа үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Бас бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх төслийн бэлтгэл ажил явагдаж байна. Энэ бол малчдад маш их ашигтай, үр өгөөжтэй төсөл. Дорноговь, Өмнөговь, Увс, Баян-Өлгий аймгуудад 542 цэгт усны нөөцийг илрүүлэх хайгуулын ажлыг гүйцэтгэж байгаа.
-Малын бэлчээрийн хувьд уул уурхайтай холбоотой хүндрэл гарч байна. Малчид малын бэлчээргүй, нүүдэллэх газаргүй боллоо гэсэн асуудал уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй аймгуудад их яригддаг. Энэ тал дээр яам ямар бодлого баримталж байна вэ?
-Малын бэлчээрийг уул уурхайн нөхөн сэргээлттэй харилцан зохицуулахгүй бол болохгүй. Байгаль орчны яам болон манай яамны хувьд харилцан зөвшилцөж ажиллах ёстой. Жишээ нь манай салбарын хувьд, нөхөн сэргээлт хийгээд, малчдын амьдрах тав тухтай орчныг нь бүрдүүлээд өгөөч, бэлчээрийг битгий сүйтгээч гэсэн шаардлагаа малчид ч, яам ч тавьж байгаа. Томоохон хэмжээний уул уурхайн үйлдвэрлэлтэй газарт нөхөн сэргээлтийг нэг өдрийн дотор хийхгүй гэдгийг малчид маань ч бас ойлгох хэрэгтэй байдаг. Энэ бол хаана хаанаа харилцан ойлголцож байж үр дүн нь гарах ажил юм.
-Бэлчээрийн менежмент, МАА-г зохистой хөгжүүлэх бодлогыг боловсронгуй болгох талаар яамнаас хийж буй шинэлэг ажил юу байна вэ?
-Бэлчээрийн тухай хуулийн төслийг ЗГ-аас санаачилж УИХ-д өргөн барьсан ч, дараа нь эргүүлэн татаж авсан. Энэ нь малчин иргэдээсээ судалгаа авья, бэлчээрийн тухай малчин иргэдийн санаа оноог авч байж, үүнийг нь хуулийн төсөлд оруулсны дараа хуулийн төслийг өргөн барья гэж шийдсэнтэй холбоотой. Одоогийн байдлаар 150 мянга гаруй хүнээс судалгаа авсан дүнтэйгээр энэ ажил явагдаж байна. Бүх аймгийн малчин иргэдийн саналыг тусгахыг эрмэлзэж байгаа. Одоо ч дуусаагүй байна. Эдгээр саналууд дотор янз янзын шийдэл, санал гарч ирж байна. Тухайлбал, бэлчээрийг хувьчлах хэрэгтэй, хувьчлахгүй байх хэрэгтэй гээд л. Малчдаасаа асууж, тэдний саналыг судалж байж Бэлчээрийн тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулья гэдэг дээр манай салбарынхан санал нэгтэй байгаа.
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн тухай их яригдаж байна. Та салбарын дэд сайдын хувьд, эрчимжсэн мал аж ахуй болон бэлчээрийн МАА-н харьцаа Монголд ямар байх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Малчдад чиглэгдсэн хоёр том бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ ЗГ- ын онцлог гэвэл, сүүлийн 10 гаруй жилийн дотор уналтад ороод байсан газар тариаланг сэргээсэн. С.Баяр дарга, С.Батболд дарга нарын буянаар өнөөдөр манай орон улаан буудайгаа өөрсдөө 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь хангаж байна. Түүхэнд анх удаа төрөөс малчдад зориулж “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого хэрэгжсэнээр малчдын амьжиргаа сайжирч, үр өгөөжөө өгч байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын хувьд хүн рүүгээ чиглэсэн, малчдын ая тухтай нөхцөлийг хангах, хөдөө орон нутагт амьдрах малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхдүүдийнх нь боловсрол, өөрсдийнх нь боловсролд чиглэсэн ийм бодлого байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Таван эрдэнэ” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Өнгөрсөн долоо хоногт 1400 малын эмч оролцсон зөвлөгөөнийг нийслэл хотод зохион байгууллаа. Энэ хөтөлбөр маань малын эрүүл мэнд, чанар, угсааг сайжруулах тал руу чиглэсэн. Улмаар эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэл рүү амжилттай хэрэгжиж байна. 100-гаад сумыг фургон машинтай болголоо. Малыг эрүүлжүүлэх ажлыг сайжруулж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эхэлсэн байгаа. Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн МАА-гаар бүрмөсөн солино гэж байхгүй. Гэхдээ МАА-н салбарыг аажмаар эрчимжсэн МАА руу шилжүүлэх ажил салбарын зүгээс хийгдэж байгаа гэж ойлгож болно. Бэлчээрийн болон эрчимжсэн МАА-н харьцаа ямар байх хэрэгтэйг хэлэхэд хэцүү.
-Урд хөршийн гашуун туршлага байдаг. Эрчимжсэн МАА руу хэтэрхий хэлбийгээд ирсэн чинь газар нутаг нь цөлжсөн. Өвөрмонгол болон манай газар нутаг ойролцоо. Эрчимжсэн МАА хэт давамгайлбал Монголд аюултай юм биш үү?
-Ер нь эрчимжсэн МАА давамгайлна гэдэг нь зохихгүй байх. Бэлчээрийн МАА байх ёстой ч илүү боловсронгуй болгож эрчимжсэн МАА руу аажмаар явъя гэсэн бодлого барьж байгаа.
МАЛЧИН ГЭДЭГ МЭРГЭЖЛИЙН “ҮНЭМЛЭХ” ОЛГОНО
-МАА-н салбарын хувьд хамгийн чухал асуудал бол борлуулалт. Малчдын анхаарлыг татаж байгаа асуудлын нэг нь махны экспорт?
- Монгол малын махыг гадаадад экспортлоно. Гэхдээ тодорхой хэмжээний нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлох ажлыг зохицуулахаар төлөвлөж байна. Мөн ХАА-н биржийн тухай хууль гэж гарсан. Малчдын гар дээр байгаа малын түүхий эдийг худалдаж авах, тухайлбал нэг кг хонины ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгоно гээд. Мөн ноолуурыг ч нэгэн адил энэ биржээр дамжуулан худалдаж, малчдын амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх энэ хууль 11 дүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Биржийн тухай хуулиар мах экспортлох ажил ч бас зохицуулагдаж байгаа.
-Махны экспорттой холбоотой чухал асуудал бол мал эмнэлэг. Мал эмнэлгийн хувьд хувийн хэвшлийг дэмжсэн хэвээр байх уу, аль эсвэл улсын мал эмнэлэгтэй болох бодлогыг яам баримталж байна уу?
-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сум бүрт гурван орон тоотой мал эмнэлгийн нэгж байгуулагдсан шүү дээ. Энэ нэгж маань монгол малын махыг чанаржуулах, малыг эрүүлжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Хувийн мал эмнэлгүүдийг ч бас бодлогоор дэмжинэ. Гэхдээ хувийн мал эмнэлгүүд чанартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Дорнод аймгийн Баян-Уул сумын малын эмч Гантөмөр вакцинуудыг хугацаанд нь тариагүй чанарыг нь алдагдуулсан зэрэг дутагдал гаргасны улмаас Мэргэжлийн хяналтын газраас эрхийг нь хассан байсан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр иймэрхүү байдал нь хувийн мал эмнэлгүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Гэтэл хувийн хэвшлийн мал эмнэлгүүд дотор чанартай үйлчилгээ явуулдаг, хариуцлагатай, өндөр түвшний боловсролтой эмч нар олон байдаг ч Гантөмөр гуайнх шиг эмнэлэг олшрох юм бол мал эмнэлгийг төрийн болгохоос өөр аргагүй болно. Хэдийгээр хувийн эмнэлгүүдийг шахах бодлого барихгүй байгаа ч төрөөс бүхнийг авна гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайд нээлтийг нь хийсэн “Таван эрдэнэ” арга хэмжээний дагуу бид гурван жил дараалан үнэ төлбөргүйгээр малыг эрүүлжүүлэх ажлыг эхэлж байна. Би Увс явж ирээд энэ ажлыг газар дээр нь хянана.
-Малчид олон мянган жилийн туршид өвөг дээдсээсээ малчны эрдэмд суралцаж ирсэн. Харин өнөөдөр малчдыг сургаж бэлтгэдэг сургууль, боловсролын тогтолцоо манайд ямар түвшинд байна вэ?
-ХАА-н дээд сургуульд малчны анги гэж байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд ч бас малчдад зориулсан сургалтуудыг хийж байна. Малчин гэдэг бол мэргэжил учраас Малчдын энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэх олгодог болно. Үүний төлөө ажиллаж байна.
-ХАА-н салбар бол монголын хувьд уул уурхайгаас ч илүү чухал. Монголын эдийн засгийн үндсийн үндэс нь. Та дэд сайдын хувьд, салбарынхаа хөгжлийн чиг хандлага, гол анхаарлаа хандуулах шаардлагатай бодлогын талаар юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь, ХХААХҮ-ийн салбарын сайд гэдэг бол өмнөх сайдынхаа бодлогыг үгүйсгэдэггүй, харин ч залгамжлан авч явдаг байх хэрэгтэй. Манай яамны удирдлагууд болох гурван сайд гурван том бодлогоо хамтран хэрэгжүүлж, гар нийлэн ажиллаж байгаад би их баяртай байдаг. Атрын аян амжилттай хэрэгжлээ. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр гээд төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг бид гардан гүйцэтгэдэг. Удахгүй ХАА-н Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Бэлчээрийн тухай хуульд малчдаас санал авах ажил хийгдэж байна гээд гол томоохон ажлуудаа дурьдаж болно. Төрийн хуулийг хэрэгжүүлэх эрх нь манай яаманд байна. ЗГ-ын бодлого шийдвэрийг орон нутагт хүргэж хэрэгжүүлэх ажлыг нь бид хийж байгаа. Энэ салбарын хэрэгжүүлэх ажлыг хийж байгаа хүний хувьд, олон улсын стандартын дагуу, хөгжлийн чиг хандлагын дагуу салбараа хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Манай салбарын хувийн хэвшлийнхний амжилт ч бас салбарын маань ололт амжилт байдаг. Тухайлбал, Гацуурт компаниар бид бахархаж болно. Хоёр хөршид байхгүй техник технологи, тоног төхөөрөмжийг хэрэглэж, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. МАА-н салбар ч бас ийм байдал руугаа шилжиж байна. Малчид өөрсдөө тооны хойноос биш чанарын хойноос хөөцөлдөх тухай ярьдаг болсон. Бид “мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.
ХҮҮХНҮҮД ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ БАЙХ ЮМ БОЛ “ЭН ТЭНЦҮҮ” ЯВДАГ
-Та саяхан Сонгуулийн менежментийн төвөөс явуулсан “Сонгууль 2012 – Их сунгаа” олон нийтийн санал асуулгаар Баян-Өлгий аймгийн 2-р тойрогт 3468 саналаар тэргүүн байрт шалгарсан. Монгол Улсын хэмжээнд ч хамгийн өндөр чансаатай 100 улс төрчийн 32-т жагссан байгаа. Улс төрийн ирээдүйн зорилго тань юу вэ? Эмэгтэй улс төрчийнхөө хувьд юунд илүү анхаарч байна?
-Баярлалаа. Ард түмэн маань эмэгтэйчүүдийг их дэмжих хандлагатай болсон байгаа. Жендерийн мэдрэмж маш өндөр байна гэж хэлж болно. Орон нутагт ажлаар явж байхад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байгаасай гэсэн санал сэдэл баруун аймгуудаар илүү хүчтэй явагдаж байна. Ялангуяа Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад яг хөрсөн дээр нь буугаад очиход хүмүүсийн хандлага их өөрчлөгджээ. Тэнд эмэгтэй улс төрчийг дэмжихэд бэлэн байна. Баян-Өлгий аймагт гэхэд эмэгтэйчүүдээ дэмжье гэсэн сэтгэлгээ их суусан байна. Пакистан гээд дундад Азийн орон эмэгтэй ерөнхий сайдтай боллоо. Энэ бас их нөлөөлсөн байна. Тэгэхлээр энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Тийм ч учраас эмэгтэйчүүд маань өөрт оногдсон ажлаа сайн хийх хэрэгтэй. Хүүхнүүд эрчүүдээс илүү байх юм бол тэнцүү явдаг, тэнцүү байх юм бол дутуу явдаг гэж үг бий. Яг л ийм байгаа. Эмэгтэй улс төрчийнхөө хувьд хэлэхэд, хүүхнүүд маань өндөр боловсролтой байгаасай. Миний араас олон эмэгтэй сайдууд, сайхан эмэгтэйчүүд гарч ирээсэй гэж боддог. Манай яам гэхэд хэлтсийн дарга эмэгтэйтэй, газрын дарга маань эмэгтэй, энэ салбар маань бас ингэж өөрчлөгдөж байгаа нь сайхан байдаг. Энэ дашрамд хэлэхэд, хөдөөгийн иргэд танай сониныг их сонирхож байна. Хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлаа хадгалж, жендерийн асуудлыг зөв тусгаж өгч байгаасай гэж та бүхнээс хүсье.
- Баярлалаа. Ингэхэд Та 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
- Энэ талаар хэлэхэд эрт байна. Сонгууль эхлэхэд бараг жилийн хугацаа үлдээд байгаа. Эмэгтэй улс төрчид ирэх сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг нам, манай эмэгтэйчүүд л гаргана шүү дээ. Сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байхад парламент гуравхан эмэгтэй гишүүнтэй байж болохгүй. 2012 онд арай ийм үр дүн гарахгүй байх аа гэж бодож байна.
Ярилцсан: Ц.Оюунчимэг