logo
Төгсөлтийн баярын цогц үйлчилгээг үзүүлнэ

Төгсөлтийн баярын цогц үйлчилгээг үзүүлнэ

2015/04/15
Жил бүрийн хавраар Нийслэлийн болоод орон нутгийн их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийнхан төгсөлтийнхөө баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэхүү баярын үеийг тохиолдуулан Монголын соёл урлаг болон нийгэм олон нийтийн салбартаа тэргүүлэгч үндэсний хэмжээний байгууллагууд хамтран “Төгсөлтийн баярын цогц үйлчилгээ”-г үзүүлэхээр болжээ.

Монголын Оюутны холбоо болон Монголын Сурагчдын Холбоо зэрэг байгууллагуудтай албан ёсны хамтын ажиллагаатайгаар их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийнхны төгсөлтийн баярыг зах зээлийн бодит үнэлэмжээр, мэргэжлийн өндөр түвшинд, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2014 оны тавдугаар сарын 14 өдрийн дугаар А/375 “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай” захирамжыг үндэслэн төгсөлтийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш