УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч хэлэлцүүлгийг хойшлуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, аймаг, дүүрэг, сум, хороо, багийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын зэрэг томилогдсон өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн болон сахилгын, ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, эргүүлж татах хүртэл арга хэмжээ авч байхаар уг төсөлд тусгаад байсан юм.
Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа.