Бүтэн жилийн өмнөөс дэлхий нийтээр хүлээлт үүсгэж эхэлсэн Холливудын том киноны нэг Avengers тавдугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Хүүхэд залуус кино уралдан байж театр зүглэж байх тэр мөчид манай кино урлагийн нэгэн шинэ бүтээл “Хар сувдны нууц” давхцаж нээлтээ хийлээ.
Барьцсан мэт зэрэгцэн нээсэн хүний өөрийн 2 кино хоёр өөрөөр яригдаж эхлээд байна.Том кино том ч гэлээ манай залуусын бүтээл үзэгчидээ баярлуулан гаргаж байгаа нь бахархууштай. Хүний хүн гоёыг хийлээ ч цаашаа харж хийсэн байдаг бол өөрийн хүн аргагүй наашаа сэтгэлтэй байх нь гарцаагүй.
Инээдмийн кино ч гэлээ эх орныхоо үнэт өвийг олж ирэхээх харь орныг зорих нь гол санаа нь. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг бидний үнэт өвийн төлөө хэн ч зүтгэж болно гэдгийг хөнгөхөөн гэгч харуулжээ. 4 залуусын будлианаар үргэлжлэх энэхүү кино зогсоо зайгүй үргэлжлэх адал явдал хөгжөөнтэй инээдээр үзэгчидээ огтхон ч уйдаахгүй байлаа. Дуулиант Avengers-аас илүү биш гэхэд ямар ч байсан бид заавал үзэх ёстой кино байнлээ.