logo
Сийлбэрч Г.Баттогтох

Сийлбэрч Г.Баттогтох "Гүйх гайхамшиг" /Шинэ уран бүтээл/

2015/05/07

Монгол түмнээ далны ясны сийлбэрчин хэмээн танигдсан Т.Баттогтох өөрийн уран бүтээлээрээ ч сонсогчдийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. Түүний гаргасан "Сумын овгор", "Багын найз" зэрэг дуунууд нь бидний дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон.

Тэгвэл эрхэм дуучин маань шинэ уран бүтээлээ гаргасан бөгөөд цоглог хэмнэлтэй тус бүтээлийн өгүүлэх санаа нь тун өвөрмөц гэнэ шүү. Тэрээр эрүүл мэнд, хөдөлгөөнийг ихэд чухалчлан авч үздэг нэгэн. Өглөө эрт босч идэвхитэй хөдөлгөөн хийнэ гэдэг эрүүл амьдралын үндэс юм. Үнэхээр ч хүн эрүүл мэнд байж энэ хорвоод ихийг хийж бүтээх билээ. 

Гүйнэ гэдэг гайхамшиг

Гайхамшиг гэдэг эрүүл мэнд 

Эрүүл амьдралын энгийн нууц

Эрүүл агаарт гүйх шүү 

Алхаж байснаас шогшиж, шогшиж байснаа гүйж хөдөлгөөн дунд амьдрал минь хөнгөн цоглог сайхнаа...

Ингээд уншигчиддаа дуучин Г.Баттогтохын шинэ уран бүтээл "Гүйх гайхамшиг" дууг хүргэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш