Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаанууд болно.
Үүнд,
- “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;
- “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд;
- Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;
- Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.