Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад ажлын айлчлал хийхээр тус улсыг зорилоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Рашид Бин Аль Рашид Мактум, Шадар сайд бөгөөд Абу Дабигийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга Шейх Мансур бин Зиад Аль Нахъян нартай уулзалт хийнэ. Мөн Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.