Австралийн Гадаад хэргийн сайд Ж.Бишоп Австралийн Засгийн газрын зүгээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа байгуулахаар шийдвэрлэсэн тухай энэ сарын 12-ны өдөр албан ёсоор зарлав.
Ирэх жилүүдэд таван газарт шинээр Дипломат төлөөлөгчийн газраа байгуулах ажлын хүрээнд 98 сая австрали долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна. Австралийн Худалдааны төлөөлөгчийн газар 2011 онд Улаанбаатарт байгуулагдаж, 2012 онд Ерөнхий консулын газар болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.