logo
Засгийн газрыг огцруулхаар болов

Засгийн газрыг огцруулхаар болов

2015/05/20

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ- д айлчлах үеэрээ Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор  Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн байна. Одоогийн байдлаар дээрх гишүүд огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа бөгөөд бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. УИХ-ын гишүүдийн тоо 19 хүрсэн тохиолдолд саналыг өргөн барьдаг учиртай. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш