Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Гантулгатай сүүлийн үед намын залуучуудын байгууллагын дунд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа. Сонгуульт албан тушаалаа авснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ юм.
-Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны гишүүдтэй нийлж, НАМЗХ-ныхон VII бага хурлаас байгуулсан, их хуралд бэлтгэх ажлын хэсгийнхэнд шаардлага хүргүүлсэн. Ямар учраас ийм үйлдэл хийх болов?
-НАМЗХ-ны VII Бага хурал нэлээд халуун уур амьсгал дунд өрнөж, Удирдах зөвлөлөө татан буулгаж, Бага хурлаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг сэргээхтэй зэрэгцэн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ ажлаа хүлээлгэж өгсөн.
Ингээд тохиролцсоны үндсэн дээр холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсээс Монголдоо байгаа, нөгөөтэйгүүр нас нь дүрмийн хүрээнд гэдэг утгаар нь Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны Их хурал зохион байгуулах ганцхан үндсэн үүрэгтэйгээр Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, ажлын хэсэг ахлуулсан.
Гэтэл НАМЗХ-ны дэргэдэх клуб, хороод, ажлын албаны гишүүд, салбар холбооны төлөөллүүдээс ажлын хэсэгт санал бодлоо хүргэж байсан ч үр дүнд хүрээгүй, шийдэл хайсан асуудлууд байсаар л байна. Иймээс залуус маань надад залуу гишүүдийн “Junior” клубын тэргүүний минь хувьд хандсан. Миний хувьд НАМОХ-ны Ерөнхийлөгч гэдэг нэрний ард нуугдаад зарчим, дүрэмгүй үйлдлүүдэд дуугүй суухгүй. Иймээс оролцож асуудалд шийдэл, гарц хайж байна.
-Өөрөө НАМОХ-ны ерөнхийлөгч болохоосоо өмнө НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Тэр ч утгаар нь та бүхний хийж буй үйлдлийг эсрэгээр нь, тухайлбал “Ардын намын дэргэдэх хоёр залуучуудын холбоог хагаралдуулах гэж хийж буй үйлдэл” гэж ярих хүн цөөнгүй байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбоо бол Ардын намын дэргэдэх дөрвөн төрийн бус байгууллагын нэг нь. Залуучууд нийгэм улс төрийн амьдралд оролцох, улс төрийн боловсрол олж авах суурь байгууллага. Манай байгууллагын залуусын үлгэр дууриалал авдаг байгууллага нь НАМЗХ. Бид НАМЗХ-нд өрнөж буй улс төрийн үйлдэл, гаргаж буй шийдлээс ямагт үлгэр дуурайлал авч, хамтарч ажилладаг. Тиймээс энэ холбооны бодлого, үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж ирсэн.
Энэ удаад зарчимгүй үйлдлүүд, дүрэмгүй шийдвэрүүдийг нь хараад суух нь буруу гэж үзсэн. Залуучууд анхнаасаа улс төрийг хор найруулах, эрх мэдэл албан тушаалын төлөөх талцал хагарал гэж харж буйг өөрчлөх хэрэгтэй. Ёс зүйт, хууль дээдэлсэн үнэт зүйл, үзэл баримтлалын, асуудалд шийдэл хайсан бодлогын өрсөлдөөн гэж харах хэрэгтэй байна.
-НАМЗХ-ны их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаад нэг ч шийдвэр гаргаж чадсангүй. 10 хүнтэй ажлын хэсгийг ахлаад, хэлэлцээр байгуулж чадахгүй хүн гэж би хувьдаа Г.Тэмүүлэнг дүгнэхгүй. Энэ хүн Монголын хамгийн том хэлэлцээр болох Оюутолгойн хэлэлцээрт оролцсон хүн. Тухайн үед “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал байсан. Оюутолгой дахь ТУЗ-ийн Монголын талыг даргалж байсан хүн шүү дээ.
Одоо ч гэсэн шийдлийн Засгийн газарт өөр намын сайдтай хамтраад ажиллаж чадаж л байна. Гэтэл олон арван жил хамтарч ажилласан нөхөдтэйгөө зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь чадахгүйдээ биш, хүсэхгүйдээ юм уу, зохион байгуулалттай байна гэж хардахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулаад байна. Энэ бүхнээс харахад одоо үүсээд буй нөхцөл байдал цаашид даамжирч магадгүй болчихоод байгаа юм. Үүнээс үүдээд намын их том хагарал үүсч магадгүй. Тиймээс энэ асуудал дээр намын удирдлагууд хөндлөнгөөс оролцож, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Асуудлыг намын удирдлагын төвшинд шийдэх болов уу ч гэж бодож байгаа.
-Намын удирдлагуудаа энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж та хүсч байгаа юм байна. Энэ бүх асуудлыг хүчээр, дүрэмгүйгээр шийдчих юм биш биз дээ?
-Манай улсад хамгийн их дутагдаж байгаа зүйл нь зарчим, дүрмээ баримтлах. Өнөөдөр тохиролцоо, танил талаараа, хээл хахуулийн зарчмаар дүрэм журмыг уландаа гишгэн байж аливаа асуудлыг шийдэж байгаа нь нууц биш юм. Энэ нөхцөл байдал хэрээс хэтэрч байгаа гэдгийг илтгэж байгаа юм шиг нэг өдөр ижил утгатай гурван хэвлэлийн бага хурал болсон. Бидний хэсэг нөхөдтэй зэрэгцэж, Ардчилсан намын залуус намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулж байгаагаа зарласан шүү дээ.
Өнөөдөр оюутны байгууллагын ерөнхийлөгчийн хувьд залуучуудын байгууллагаа дүрмээ бариач гэж шахаж байгаа нь залуу үе улс төрд орохоосоо өмнө зарчим, дүрмээ барьж сураач гэж хэлж байгаа үг. Манай намын залуучуудын байгууллага дүрмээ баривал дүү нартаа сайн үлгэр жишээ болно. Нөгөөтэйгүүр, тэндээс ёс зүйтэй, дүрэм журмыг дээдэлдэг улстөрчид л төрнө шүү дээ. Дүрэмгүй тоглоно гэдэг нь хууль зөрчсөн, хагаралд уриалсан үйлдэл болохыг хүн бүр л мэдэж баймаар. Энэ үйл ажиллагааг нь намын удирдлагууд өөгшүүлэхгүй байхаас зарчим эхэлнэ.
Нэг үгээр хэлбэл, залуучуудын байгууллагаа дүрмээ сахья гэж хэлж байгаа хүнийг нь “тэмцэгч, хэн нэгний улыг долоогч, албан тушаалын шантаажлагч” гэж харж байвал эндүүрэл. Харин дүрэмгүй тоглоё гэж байгаа хүмүүсийг зарчмын хувьд дэмжиж байгаа хүмүүс бол албан тушаал хаших ёс зүй, ур чадваргүй Монголын улс төрд байх ёсгүй хүмүүс.
-НАМЗХ-ны гишүүнчлэлийн насны хязгаар 35 байдаг. Гэтэл үүнийг 40 болгох гэж зүтгэж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь нэлээд хүчтэй өрсөлдөгч болж байна. Хэрэв тэд хүссэндээ хүрвэл Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллага гэж байхгүй болох байх?
-Хэн гэдэг хүн ийм санаачилга гаргаж байгааг мэдэхгүй ч ийм яриа гарсныг мэдэж байгаа. Үүний төлөө ажиллаж байгаа хэсэг хүн байгаа юу гэвэл байгаа. Ил, далд ажиллаж байна. Гэхдээ ганцхан юм тодорхой байгаа нь энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүн аль хэдийнэ 35 нас өнгөрсөн гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ бид НАМЗХ хэнд зориулагдсан бэ гэдгийг бодох ёстой. Энэ байгууллага залууст төрийн бодлого шийдвэрийг хүргэхэд зориулагдсан. Ардын намын дэргэдэх гэдэг утгаараа намаас залууст хандсан ямар бодлого, шийдвэр гаргах гэж байгааг танилцуулдаг. Төрд дуу хоолойгоо хүргэх гэсэн залуусын гүүр болох үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, намынхаа хүний нөөцийг бэлтгэж, тэнцэх, тэнцэхгүй, шалгуур дэнс нь болох учиртай. Энэ байгууллагын шалгуурт тэнцсэн нь улстөрч болдог, бүдэрсэн нь гээгддэг зарчимтай байх ёстой. Энэ холбоогоор дамжиж маш олон хүн улстөрд хөл тавьсан. Тэр ч утгаараа тэр хүмүүс холбоондоо талархаж явах учиртай. Энэ холбооны үнэт зүйл нь жирийн гишүүд, дэмжигч нь.
Энэ бүх хүмүүсийн өсөн дэвжих зарчмыг бий болгосон хамгийн гол зарчим нь гишүүнчлэлийн насны хязгаар 35 байх. Энэ насны хүн нийгэмд тодорхой байр сууриа олж болохуйц байхад түүнээс хойш нийгэм, улс төрд эзлэх байр сууриа олж чадаагүй бол тэр хүн дахиж залуучуудын байгууллагатай зууралдах нь ичгэвтэр хэрэг. Тиймээс залуучуудын холбоотой зууралдах хэрэггүй биз дээ л гэж хэлмээр байна. НАМОХ-ноос НАМЗХ-ны гишүүнчлэлийг залуу байлгахыг шаардаж байгаа нь холбооноосоо хөөж байгаа бишээ. Их улс төр рүү нь түрж байгаа хэрэг.
-Та нар эцэст нь ямар үр дүн хүлээж байна гэж бодож байна. Шууд хэлэхэд ямар нэг албан тушаалд хүрэхийг зорьж байна уу?
-Би өмнөх хариултад хэлсэнчлэн энэ бол тэмцэл хийж байгаа хэрэг биш. Харин ч тэмцэл хийгээд байгаа хүмүүсээс залуучуудын байгууллагынхаа үнэт зүйлийг хамгаалж байгаа хэрэг. Зарчим дүрмээрээ асуудлаа шийдэхийг уриалж байгаа хэрэг. Энэ бол тэмцэл биш. Миний хувьд НАМОХ-ны ерөнхийлөгч болсныхоо дараагийн Удирдах зөвлөлийн хуралд Удирдах зөвлөлийнхөө гишүүнээс татгалзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн.
Тавдугаар их хурлын дараа НАМЗХ-оос би ямар ч албан тушаал авахгүй. Удирдаж байгаа клубынхээ ажлыг ч өгнө. Залуу хүмүүс үнэт зүйлээ нандигнан хамгаалах зоригтой байх хэрэгтэй. Хүн бүрт өөрийн үе гэж бий.
Хамтдаа дуулдаг дуу хүртэл нэгэн үеийг илэрхийлдэг. Залуусын үе үедээ зорьж тэмүүлж байсан зорилго хүртэл өөр өөр. Аливаа зүйлд цаг хугацааны болоод нөхцөл байдлын нөлөөлөл орж байдаг. Тиймээс энэ цаг бол энэ үеийн залуус бидний цаг гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж, бүтээхийн төлөө нэгдэн нягтрах илүү сайхан Монголын төлөө зүтгэнэ.

Э.Туул
Эх сурвалж: www.mminfo.mn