Эх болсон байгальтайгаа зүй бусаар харьцсаны болон дэлхийн дулаарал, цөлжилтийн үрээр жил ирэх тусам олон гол мөрний урсац,нуур цөөрмийн усны түвшин нь багассаар байгаа билээ. Монголын үзэсгэлэнт нууруудын нэг Өгий ч нэгэн адил усны түвшин нь дундарснаар, нарны шууд тусгал ёроолд нь хүрч зэрлэг өвс, ургамал ихээр урган бохирдож байгаа учир нуураа хамгаалах,түүний усны түвшинг нэмэгдүүлж цэнгэгшилтийг хангах, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор байгуулагдсан “Өгий нуур сан” ТББ болон БОНХЯ, “Байгаль хамгаалах сан”, МЗЭ, “Шинэ Мянган” УЗН хамтран “ӨГИЙ ЦОМ” яруу найргийн наадмыг 2015 оны 06-р сарын 13-нд өгий нуурын эрэгт зохион байгуулах юм.
Наадамд оролцох найрагчид Өгий нуурыг магтан дуулсан шүлэг болон чөлөөт сэдвээр бичсэн шүлгээр оролцоно. Оролцох найрагчдын бүтээлийг 2015 оны 06-р сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авна. Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 15 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 15 яруу найрагчаас дараагийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж 1-5-р байр эзлүүлнэ.
Наадмын тэргүүн байр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ цом өргөмжлөл Дэд байр 1000,000/ нэг сая төгрөг/ өргөмжлөл гутгаар байр 800,000/ зуун мянга/ өргөмжлөл Тусгай байр 500000 / таван зуун мянга/ өргөмжлөл тусгай байр 500000 / таван зуун мянга/ өргөмжлөл гардах аж.
Найргийн наадмын дэлгэрэнгүй 11327964 утсаар мэдэгдэх ба selenge_v@yahoo.com хаягаар бүтээлээ ирүүлэх юм.
Хоёрдугаар шатанд шалгарсан 15 яруу найрагчийн нэрийг 2015 оны зургаадугаар сарын 11-ны өдөр “Монголын Зохиолчдын эвлэл”-ийн мэдээллийн самбар болон өдөр тутмын сонин мэдээллийн сайтуудад нийтлэнэ. Мөн наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцоно.
Эх сурвалж: www.unen.mn