Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний тэргүүн байруудад Монголын дуучид шалгарчээ. Тодруулбал8 МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучинД.Батжаргал гуравдугаар байрт орсон байна.
Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын дуучин С.Батчимэг гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр Монголын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа уран бүтээлч. Тухайлбал, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан юм.