logo
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг хуралдлаа

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг хуралдлаа

2015/06/03

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг өнөөдөр /2015.06.12/ ээлжит хуралдаанаа хийж дараах асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж үзлээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос гадна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, нухацтай хэлэлцэх шаардлагатай байгаа талаар бүлгийн гишүүдээс санал гаргалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш