Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азитивийн улс орнуудыг нэгтгэсэн улс төр, эдийн засаг, хөгжлийн төлөөх нэгдмэл бүтцийгбий болгох үүднээс “Азийн форум” байгуулах саналыг саяхан дэвшүүлсэнийг Гадаадхэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцлон тэмдэглээд манай улс эрчим хүч, аж үйлдвэрийнкластер, дэд бүтэц, эдийн засгийн коридор зэрэг хөгжлийн томоохон асуудлаар Азийнбүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгааг онцлон тэмдэглэв.
АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захиралХ.Нишимүра тус судалгааны хүрээлэнгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, Азийн бүс нутагт эдийнзасгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр өндөр ачхолбогдолтой болохыг онцлов. “Монгол Улс ба АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн хүрээлэнгийн Яриа хэлэлцээний түншийн уулзалт” 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөдаж үйлдвэрийн кластер, Зүүн Азийн эрчим хүчний асуудлаар хамтарссан судалгаахийхээр ажиллаж байна. Судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь АСЕАН-ыгишүүн 10 орон болон Япон, БНСУ, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали, БНХАУ зэрэг тусхүрээлэнг үүсгэн байгуулагч орны төлөөлөгчдөөс бүрддэг болно.