- 2012 оны төсвийн төслийг өргөн барив -
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж 2012 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нар ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь, нийт зарлага 7.1 их наяд буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувь байхаар төсвийн төсөлд тусгажээ.
2012 оны төсөв хөгжлийн шинэ гараан дээр ирсэн манай улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг хангах замаар монгол хүнээ ажилтай, орлоготой болгоход чиглэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.
Өөрөөр хэлбэл ирэх жилийн төсөв иргэдийнхээ эрүүл мэндэд, боловсролд, эрхэлж байгаа бизнест, бүтээн байгуулалтад, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулж өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэж байгаа аж.
2012 он Монгол ардын нам болон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуулийн дараа намууд хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил. Иймээс мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг гүйцэтгэх зорилт тавин ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан”, “Хүний хөгжил сан”-гийн төсвийг төслийг боловсруулан өргөн барьж байна.
Ирэх онд :
-Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх
-Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх
-Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бүтээн байгуулалыг дэмжих
-Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ.
Засгийн газар ирэх онд бүтээн байгуулалтыг дорвитой нэмэгдүүлэхээр төлөвлөн ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хүчин чадлыг нь дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийн дүнд нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, иргэдийнхээ ая тухтай амьдрах, суралцах орчныг сайжруулах, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25.6 хувь байна гэж Засгийн газар төсөөлж байна. Ингэснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.3 сая төгрөгт хүрэх юм. Эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45.6 хувийг үйлчилгээ, 43.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзлэхээр байна.
Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь байхаар тооцлоо. Үүнээс 2 их наяд буюу 31 хувь нь уул уурхайн салбараас, үлдэх 4.4 их наяд төгрөг буюу 69 хувь нь эдийн засгийн бусад салбараас төсөвт орох нь.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.2 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар Засгийн газар тооцоолсон байна. Зарцуулах хөрөнгийг 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр буюу 55.7 хувиар нэмэгдэж байгаа юм.
Харин төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь энэ оны батлагдсан дүнтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Энэ нь 2000-2007 онд хийж байсан хөрөнгө оруулалтаас 2 дахин өсч, урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна.
Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 87.1 хувийг барилга, байгууламж барих, өргөтгөх, шинэчлэхэд, 3.7 хувийг их засварт, 9.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.
Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийг шийдвэрлэх нь хөрөнгө оруулалтын бодлогын нэг онцлог юм. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах зэрэг томоохон арга хэмжээнд 71.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.
Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ.
Үлдэгдэл 1 сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум, орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах юм. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой гэсэн үг хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.