Уржигдар Увс аймгийн Улаангом хот руу явж байсан "Паз 4234” загварын автобус Архангай аймгийн Хотонт сумын нутагт осолдсон байна. Энэ талаар Увс аймгийн Замын цагдаагийн газрын дарга Н.Баярмагнай “Автобусанд зорчиж явсан зорчигчид Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээ байна. Тодорхой шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэсэн бол Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяр “Орон нутгийн замд явж буй жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлын 8 цагаар ажиллан, ээлжийн жолоочтой байх ёстой. Энэ жолоочийн хувьд бараг 40 гаруй цаг амралтгүй жолоо барьсан нь зорчин явагчдын аюулгүй байдлыг хангахгүй байдалд хүргэсэн байна. Тухайн жолоочийн тайлбарлаж буйгаар ээлжийн жолооч нь ажлаасаа гарсан учраас ээлжийн жолоочгүй явж байна гэсэн тайлбарыг өгсөн” гэв.