МҮОНРТ-ийн дэргэд шилдэг нэвтрүүлэгчдийг бэлтгэх нэг сарын сургалт эхлэх гэж байна. Сургалтад эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв нийт найман хүн хамрагдах юм.
Анх МҮОНРТ-ийн дэргэд хөтлөгч нэвтрүүлэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж нийтдээ 45 орчим хүн авсан бөгөөд тэдгээрээс МҮОНРТ-ийн Уран сайхны зөвлөл 15 хүнийг сонгож авсан юм. Үүний дараа сонгож авсан хүмүүсээ монгол хэлний онолын болоод хэл яриа хөгжүүлэх, уран яруу унших, хөтлөлт хэрхэн хийх талаар 10 хоногийн сургалт явуулж, сургалтын дараагаар дахин Уран сайханы зөвлөл дээр хэлэлцээд найман хүнийг нь сонгож авч, илүү гүнзгийрүүлсэн байдлаар сургана.
Эдгээр шалгарсан найман хүнд онолын суурь мэдлэг дээр тулгуурлаад дадлага практикийн томоохон сургалтыг хийх юм. Нэг сарын турш явагдах уг сургалтад МҮОНРТ-ийн шилдэг уран бүтээлчид, нэртэй сэтгүүлч, нэвтрүүлэгчид сэтгүүл зүйн онолоос эхлээд бүхий л төрлийн хичээлийг шахуу хуваарийн дагуу заах юм. Тодруулбал, МҮОНТ-ийн редактор, СГЗ Ш.Ёолк, МҮОНТ-ийн сэтгүүлч СГЗ Г.Золжаргал, “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, нэвтрүүлэгч СГЗ Д.Билгээ, МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баяр, МҮОНР-ийн редактор П.Нямлхагва, МҮОНРТ-ийн продюссер Д.Наранцэцэг нарын олон шилдэг уран бүтээлчид хичээл заана.
Монгол Улсын хэмжээнд МҮОНРТ ууган байгууллага болохын хувьд өөрийнхөө хөрс суурин дээр үе үеийн олон алдартнуудыг төрүүлэн гаргасан туршлага дээрээ тулгуурлаж радио, телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч гэж ямар хүн байдаг вэ гэдгийг өндөр түвшинд гаргаж ирж тавих уг сургалтыг товчхондоо сэтгүүл зүйн дээд курс гэж хэлж болно.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...