logo
“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн уралдаан зарлаж байна

“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн уралдаан зарлаж байна

2015/06/15

Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго нь нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Уралдаанд оролцох бүтээл:   Нийслэл хотынхоо өнгөрсөн, одоо үеийг харьцуулан харуулсан 2012 оноос хойших бүтээл байхаас  гадна фото сурвалжлагын төрлөөр оролцож болно.  

Хугацаа:   2015.06.01- 2015.09.05

Гэрэл зургийн бүтээлд тавигдах шаардлага:  

1.    Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна.

2.    Нэг оролцогч гэрэл зургийн 5 хүртэл бүтээл, гэрэл зургийн сурвалжлага хэлбэрээр 9-12 багц бүтээлээрээр оролцох боломжтой.

3.    Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх.

4.    Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх

5.    Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх

6.    Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх  

Шилдэг бүтээлийн шагналыг 2015-09-25  ны өдрийн өдөрлөг дээр  гардуулна.
Шагналын сан: 5 сая төгрөг

Гэрэл зургийн бүтээл:

- Тэргүүн байр:1.5 сая төгрөг

- Дэд байр: 1.000.000 төгрөг

- Гуравдугаар байр: 600.000 төгрөг

- Тусгай байр 3 хүн

Бүтээлээ Монгол гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хаягаар болон НЗДТГ-ын майл хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас:   99091754, 99881159  И-мэйл: mongolianphotographers@gmail.com 

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 9 дүгаар сарын 5 -ны өдрийн 12.00 цаг хүртэл хүлээн авна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш