logo
Малайзад буудуулсан Монгол эмэгтэй яаралтай хагалгаанд оржээ

Малайзад буудуулсан Монгол эмэгтэй яаралтай хагалгаанд оржээ

2015/06/22

Өнөөдөр thestar.com.my сайтад “Монгол эмэгтэйн сууж явсан машин руу малайз залуус буудсан” талаарх мэдээллийг цацсан. Үүнд Гадаад хэргийн яамны Консулын газраас мэдээлэл өглөө. Мэдээлэлд дурдсанаар энэхүү хэрэг өчигдөр 17.35 цагийн орчимд гарсан бөгөөд хэргийн талаарх тодорхой мэдээллийг ГХЯ-ныхан интерполоор дамжуулан авч байгаа аж. Учир нь Малайзад манай улсын төлөөлөгчийн газар байдаггүй гэнэ. Түүнчлэн албаныхны мэдээлснээр Малайзад буудуулсан гэх эмэгтэй хэдэн настай, ямар ажил эрхэлдэг, хэн гэдгийг нарийн тогтоогоогүй байгаа ажээ.

Харин thestar.com.my сайтад мэдээлснээр хохирогч эмэгтэй 26 настай бөгөөд одоогоор түүнийг Малая их сургуулийн эрүүл мэндийн төвд эмчилж байгаа бөгөөд Монгол эмэгтэйг яаралтай хагалгаанд оруулсан гэсэн байна.

Орон нутгийн цагдаагийн газар энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч халдлагыг хувийн өшөө авалт байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Түүнчлэн халдлага үйлдэгсэд 9 мм-ийн гар буугаар бүсгүйн сууж явсан машин руу найман удаа гал нээжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш