Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ.
1.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
3.Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/:
4.“Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:
5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
6.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
7.Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
8.Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
9.Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
10.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
11.“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
12.Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
13.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
14.Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
15.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
16.Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
17.Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
18.Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
19.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
20.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
21.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
22.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
23.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: