logo
Шинэ нисэх буудлын хурдны замыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ

Шинэ нисэх буудлын хурдны замыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ

2015/06/19
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус худалдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Улаанбаатар хот- Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны автозам”-ыг барьж байгуулах ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд зөвшөөрлөө.

Хятадын талаас уг төсөлд оролцуулахаар хурдны авто зам барих туршлагатай гурван компанийг сонгон санал болгож байгаа бөгөөд эдгээр компаниудад монголын талын Ажлын хэсгээс тодорхой санал, нөхцөлийг тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр сонгон гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш