Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:
- 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 10 "Учиртай гурван толгой" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд
- 7 дугаар сарын 12 "Монгол дэнс фестиваль" - Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль – Чингисийн талбайд
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “ Монгол хуушуур – 2015” фестиваль
Хүй долоон худагт
07 дугаар сарын 11-нд - 16.00-19.00 Холч морьдын уралдаан
07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “Монгол хуушуур - 2015” фестиваль
07 дугаар сарын 11-нд - 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ –ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.