Монгол Улсын Засгийн газрын 44 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны долоодугаар сарын 27-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай* |
С.БАЯРЦОГТ |
2. |
Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай* |
Л.ПҮРЭВСҮРЭН |
3. |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг өөрчлөх) |
Ж.ЭРДЭНЭБАТ |
4. |
Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай* |
Ж.ЭРДЭНЭБАТ |
5. |
“Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨҮГ-ыг татан буулгах тухай |
Д.ОЮУНХОРОЛ |
6. |
Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай* |
Д.ЭРДЭНЭБАТ |
7. |
Шинээр барих төмөр замын суурь бүтцийн талаар авах арга хэмжээний тухай |
Н.ТӨМӨРХҮҮ |
8. |
Авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай |
Н.ТӨМӨРХҮҮ |
9. |
“Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл |
С.ЧИНЗОРИГ |
10. |
Эрчим хүчний аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай |
Д.ЗОРИГТ |
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ |
||
11. |
Гадаад хэргийн сайд АСЕН-ы бүсийн чуулганд оролцох тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |