Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарим зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах шаардлагатай хэмээн үзсэнээр хэлэлцэх хугацааг хойшлуулаад байсан.
Тэгвэл Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдахаар боллоо.