Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан Унгар Улсын татварын албаны дарга огцорсон болсон байна. Тус улсын Сангийн сайдын хэлснээр Татварын албаны дарга Илдико Вида нь огцрох өргөдлөө 2 сарын өмнө өгсөн бөгөөд өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусгавар болсон байна. “Илдико Вида нь үндэсний татвар, гаалийн байгууллагыг удирдаж улсын төсвийн орлогын бүрдүүлэх, татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэх үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн Сангийн сайд мэдэгдсэн юм.
Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан зургаан унгар иргэний нэг нь Илдико Вида юм. Хэдийгээр АНУ-аас нэрсийг албан ёсоор зарлаагүй ч, өнгөрөгч оны 11 дүгээр сард татварын байгууллагын ажилтнууд болон Илдико Вида нар уг жагсаалтад орсон болохоо тэрээр олон нийтэд мэдэгдэж, ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдсэн юм.
Тус улсын татварын байгууллагатай холбогдон ажиллаж байсан АНУ-ын дипломат Андрэ Гүүдфрэнд дипломат халдашгүй байдлын улмаас таван сая форинт (17500 ам. доллар)-той тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох ёстой гэж Илдико Видаг буруутгасан юм. Харин Унгарын Засгийн газраас уг асуудалд холбогдуулан ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй ба одоогоор гэмт хэрэгтэй холбоотой ямар ч нотолгоо, мэдээллийг Вашингтоны талаас аваагүй байгаа гэж rapidcityjournal.com цахим хуудаснаа мэдээлжээ.