Хэдхэн сарын өмнө Монголын түүхэн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирсны дагуу тус улсын Соёлын яамны харьяа “CNC” кино архивын төвд сэргээн засварласан тухай SHUUM.MN сайт мэдээлсэн билээ. Тус үндэсний өв болсон бүтээл “Цогт тайж” киног бүрэн сэргээн засварлаж дууссан бөгөөд тухайн үедээ багагүй хэл ам дагуулж, түүхэн бүтээлийг харь улсад гаргах гэж байна гэхчилэн элдвээр яригдаж байсан ч өчигдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл боллоо. Түүхэн сэдэвт тус киног тус кино театрын хоёрдугаар танхимд 19.00 цагаас гаргасан байна. Тасалбар нь бараг худалдаалагдаагүй бөгөөд урилгаар үзэх үзэгчдийн тоо их байсан нь билетийн худалдах тоонд нөлөөлсөн ажээ. Гэхдээ сэргэн засварласан “Цогт тайж” киног “Тэнгис”-ийн дэлгэцээр олон нийтэд зориулж, дахин гаргах талаар ярилцаж буй тухай “Тэнгис” кино театрынхан мэдээллээ.
Б.Тодбэх
Б.Тодбэх