logo
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

2015/08/07

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт  наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус наадмын хөтөлбөрийг хүргье. 


“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр


Наймдугаар сарын 07-ны өдөр: Гандантэгчинлэн хийд

09:00-18:00, 21:00- 07:00 цагуудад: Хүрээ жахар цамын хурал хурна.Дотоод цам харайна.


Наймдугаар сарын 08-ны өдөр: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

06:00-08:00 цагт: “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөл айлдана.


Наймдугаар сарын 08-ны өдөр: Хүй долоон худагт 

09:00-20:00 цагт: Аялал жуулчлалын үзэсгэлэн

09:00-11:00 цагт: Азарганы уралдаан

11:00 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа /Цамын талбайд/

11:10-11:25 цагт: Соёмбот туг залах ёслол /Цамын талбайд/

11:25-11:35 цагт: Өндөр гэгээний дүрийг зална. /Цамын талбайд/

11.35-11:45 цагт: Мандал өргөнө. /Цамын талбайд/

11:45-13:00 цагт: Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр- Цамын талбайд/

13:00-14:30 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Бөхийн талбайд/

13:00-16:00 цагт: Үндэсний сурын харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

13:10-14:00 цагт: Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/

13:00-15:00 цагт: Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/

14:00-15:00 цагт: Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/

14:00-16:20 цагт: Соёолон насны морьдын уралдаан

15:00-16:30 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Бөхийн талбайд/

16:30-18:00 цагт: Үндэсний сурын харвааны дунд өрөг /Сурын талбайд/

17:00-18:00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Бөхийн талбайд/

18:00-20:00 цагт: Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт /Цамын талбайд/

20:00-21:30 цагт: Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ /Цамын талбайд/


Наймдугаар сарын 09-ний өдөр: Хүй долоон худагт

08:00-20:00 цагт: Аялал жуулчлалын үзэсгэлэн

08:00-08:30 цагт: Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/

08:00-08:30 цагт: Суудал барих /Цамын талбайд/

08:30-09:00 цагт: Маани татах /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/

09:00-15:00 цагт: Цам харайх /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/

09:00-12:00 цагт: Их насны морьдын уралдаан

10:00-13:00 цагт: Жороо морины уралдаан

12:00- 14:00 цагт: Үндэсний сурын харвааны адаг өрөг /Сурын талбайд/

15:00-16:00 цагт:  Хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа

15:00-15:30 цагт: Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх гардуулна. /Сурын талбайд/

16:20-17:00  цагт: Хүчит бөхийн барилдаан Тавын даваа /Бөхийн талбайд/

17:20-18:00 цагт:  Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа /Бөхийн талбайд/

18:00-18:20 цагт:  Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна. /Бөхийн талбайд/

18:20-18:40 цагт:  Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа /Бөхийн талбайд/

18:30-19:00 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

19:00-19:20 цагт: Хүчит бөхийн барилдааны Наймын даваа /Бөхийн талбайд/

19:30-20:00 цагт: Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр- Цамын талбайд/

20:00-20:20 цагт: Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Даншигийн арслан, заан цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. /Цамын талбайд/

20:20 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа /Цамын талбайд/


Зохион байгуулагч: НЗДТГ,  Монголын бурхан шашны сүм хийдүүд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш