logo
Гадаад хэргийн дэд сайд БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн дэд сайд БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015/08/07

Гадаад хэргийн дэд сайд Ардын Дээд Хурлын депутат, БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны гишүүн, Дээд боловсролын сайд, Ким Ир Сений их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрээр Солонгос, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцах, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх зорилготой буйгаа дуулгав.

Дэд сайд Н.Оюундарь АДХ-ын депутат, Дээд боловсролын сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний эрх ашигт нийцэж, тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр Улсын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс хоорондын 9-р хуралдааны тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгох, улмаар энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах 10 дугаар хуралдааныг үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш