logo
Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Монгол ахуйтай танилцлаа

Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Монгол ахуйтай танилцлаа

2015/08/10

Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын захиргааны байгууллагын удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон.

СХД-ийн Засаг дарга М.Чинболд Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч тус дүүргийн 21-р хороонд зочлуулан Монгол ахуй, соёлтой танилцуулах бэсрэг наадам зохион байгуулжээ. Уг “Бэсрэг наадам” -ын үеэр Японы Шизүока мужаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарыг СХД-ийн амралт цогцолборт зочлуулан эрийн гурван наадам үзүүлж, СХД-ийн Соёлын ордны уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулсан байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш