logo
Өршөөл үзүүлэх тухай хууль /Бүрэн эхээрээ/

Өршөөл үзүүлэх тухай хууль /Бүрэн эхээрээ/

2015/08/24

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 31 дэх дугаар өнөөдөр /2015.08.21/ хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв.

Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны долоодугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Энэ хуулиар 2015 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулсан. Үүнд:

- зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;

-зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;

-зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;

-эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. Энэхүү хуультай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс бүрэн эхээр нь танилцах боломжтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш