Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2015 оны долоодугаар сарын сүүлээр их хэмжээний бороо орж үер болсны улмаас 100 гаруй хүний амь нас үрэгдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гаас хүмүүнлэгийн тусламж болгон 10 мянган ам.долларын санхүүгийн тусламж олголоо.