Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газартай хамтран 2015 оны есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд “Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг сурталчлах нь” сэдвээр АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын орнуудын хүрээнд шинжээчдийн түвшний семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АРФ-ийн гишүүн орнуудын шинжээчид чуулж, харилцан туршлага судална.