Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргалаа.
Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 2015 оны есдүгээр сарын 13-ны Ням гарагийн 11 цаг 40 минутаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.