Эрх баригч намын дарга З.Энхболдыг Америк явсан хойгуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Гаалийн даргаар дахин тавьсан. Гэтэл засагт хамтарч байгаа МАХ намын “үнэт зүйл” болсон Н.Энхбаярын “хатгаас” нэг ёсондоо захиалгаар тавигдсан гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Сонгогдох эрхээ 2017 оны 7 сар хүртэл хасуулж, Солонгост бүгж байгаад, Өршөөлийн хууль батлагдангуут эх орондоо зочилсон Н.Энхбаяр хөдөө аймгуудаар явж, сонгуулийн албан бус сурталчилгаагаа хийж яваа гэнэ. Энэ далимдаа ажил албатай болгож, намтар түүхийг нь өөрийнхөө гараар бичсэн хүмүүсээ төрийн албанд ээлж дараалан байршуулж байгаагийн нэгээхэн нь О.Ганбатыг дахин томилуулсан явдал аж.
Тэгээд ч зогсохгүй “Манай нам ирэх сонгуулиар дор хаяж 15 суудалтай болно. Гучин тэрбум төгрөг босгох шаардлагатай байгаа учраас суусан албан тушаалаасаа шороо биш мөнгө босго” гэхтэй утга дүйх үүрэг даалгаврыг Н.Энхбаяр албатуудадаа өгсөн сурагтай. Өөрөөр хэлбэл гаальд дахин очсон О.Ганбатад ч давхар “үүрэг оногдсон” болж таарч байна. Төрийн алба төрлийн алба болж байсан бол ингэж мөнгөн бороо оруулдаг хэрэгсэл болж мэдэх нь. 1000 гаальчдын амьдралаар тоглосон гэж салбарынхандаа адлуулдаг болсон О.Ганбат харин хоёр дахь Х.Баатар болчих вий дээ гэх хардлага хэдийнэ жигүүрлээд эхэлчихэж.
Цуврал бий…