Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус хурлын хөтөлбөрийг хүргье.
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал
УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС
2015 оны есдүгээр сарын 15-18
ХӨТӨЛБӨР
ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Парламентын бага хурал
10:00 – 10:30 НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА
Нээлтийн үг:
ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
10:30 – 11:00 Цайны завсарлага
11:00 – 13:30 ХУРАЛДААН 1:
Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа
Даргалагч: ЕАБХАБ-ын ПА-н Дэд Ерөнхийлөгч Кристин Мютонан
Илтгэгчид:
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн дарга М.Батчимэг - “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд”
ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны Олон улсын харилцааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Бахрам Ауанассов
Нээлттэй хэлэлцүүлэг
13:30 – 15:00 Өдрийн хоол /”Shangri-La”зочид буудал, “Ballroom-I” танхим/
15:00 – 17:30 ХУРАЛДААН 2
Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь
Даргалагч:
ЕАБХАБ-ын ПА-н Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны Ерөнхий хорооны дарга Роза Акназарова
Илтгэгчид:
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн С.Оюун
- “Монгол Улсын усны аюулгүй байдал: уул уурхай – эрчим хүч – усны ашиглалт” НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ Улаанбаатар дахь Орлогч суурин төлөөлөгч Кевин Галлахер
Нээлттэй хэлэлцүүлэг
ПҮРЭВ ГАРАГ, 2015 оны есдүгээр сарын 17
ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Парламентын бага хурал - үргэлжлэл
10:00 – 13:00 БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛ
13:00 – 15:00 Өдрийн хоол /”Shangri-La”зочид буудал, “Ballroom-I” танхим/
15:00 – 17:30 ХУРАЛДААН 3
Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил
Даргалагч: ЕАБХАБ-ын ПА-н Дэд Ерөнхийлөгч Алан Нэри
Илтгэгчид:
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн Л.Болд - “Монгол Улс дахь хүний эрхийн асуудлууд”
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч Биата Транкман
Нээлттэй хэлэлцүүлэг
17:30 – 18:00 ХААЛТЫН АЖИЛЛАГАА
Хаалтын үг:
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд
ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва
БЯМБА ГАРАГ, 2015 оны есдүгээр сарын 19
ТӨЛӨӨЛӨГЧИД БУЦНА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ